С.САРУУЛ

Өнгөрсөн жил наадмын өдрүүдээр Улаанбаатар хотоос 110 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьж байсан бол өнөө жил энэ тоо хоёр дахин өсч 230 мянгад хүрсэн байна. 170 мянган тээврийн хэрэгсэл баруун аймгийг, 60 мянган тээврийн хэрэгсэл зүүн аймгийг зорьжээ. Нийслэлийн онцгой комиссын хуралдааны үеэр Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “Баяр наадмын өдрүүдэд 231 мянган автомашин орон нутгийг зорьсон бөгөөд 25 хүн зам тээврийн ослоор амь насаа алдсан. Үүний 11 нь жолоочийн хариуцлагагүйгээс болсон. Хамгаалах бүсээ зүүгээгүй байсан нь цонхоор шидэгдэж амь насаа алдах шалтгаан болж байна. Хамгаалах бүсийг зөвхөн цагдаад торгуулахгүй байх зорилгоор зүүдэг нь эргээд амь насанд эрсдэл учруулж байна. Ард иргэд хамгаалах бүсний ач холбогдлыг ойлгохгүй байна.Наадмын өдрүүдэд зам тээврийн осол олноор гарсан нь олон хоног үргэлжилсэн амралт нөлөөлсөн” гэв.

Эх сурвалж: www.polit.mn