Т.САЙХАН

Хан-Уул дүүрэг дэх АН-ынхан УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт буюу Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшингийн нэрийг татуулах асуудлаар мэдээлэл хийлээ.  Нэр дэвшигч Г.Амартүвшин нь 2014 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын харьяатаас гарч байсан тухай баримт олон нийтийн сүлжээнд тавигдсан.

АН-аас СЕХ-нд гаргасан хүсэлтэд "Нэр дэвшигч Г.Амартүвшин 2014 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар зөвхөн Монгол Улсын иргэн УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхтэй. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 3.1.3-т нэр дэвшигч гэж… Монгол Улсын иргэнийг", 5.2-т "..Монголын Улсын иргэн УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхтэй"  гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэ, Монгол Улсын иргэн биш хүн УИХ-ын гишүүнд нэр дэвших, УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхгүй. Тиймээс нэр дэвшигчээс хасах хүсэлтийг өгч байгаа" гэдгийг дурьджээ. 

Эх сурвалж:www.polit.mn