Т.Номин

2020 оны УИХ-ын найм дахь ээлжит сонгууль зургадугаар сарын 24-ны өглөө 07:00 цагт албан ёсоор эхэлсэн. Үүнтэй холбогдуулан СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат- Эрдэнээс тодрууллаа.

-Өглөө 07.00 цагт УИХ-ын ээлжит сонгууль эхэлсэн.Одоогийн байдлаар СЕХ-нд санал гомдол хэд ирэв. Гарсан хэрэг, зөрчил асуудлын талаар тодруулахгүй юу?

-Сонгууль эхэлснээс хойш 170 гаруй гомдол ирсэн байна. Дийлэнх нь санал өгөх байршлыг тодруулах асуудлууд бүртгэгдсэн байна.

-Зарим нэг нэр дэвшигчийн нэрийг татсан гэх асуудлууд гарч байна. Нийтдээ -606 нэр дэвшигч байна. Яг одоогийн байдлаар үүнээс нэр татсан асуудал байна уу? 

-Хэвлэл мэдээллийн хэргэслүүдээр СЕХ нэр дэвшигчдийн нэрийг татсан гэх мэдээллүүд тархсан байна. Үүн дээр албан ёсны мэдэгдэл хийхэд, нэг ч нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хассан асуудал байхгүй.

-БЗД-ийн 22 дугаар тойрогт өчигдөр цагдаагийнхан ирж ажиллагаа явуулсан мөн АН-аас нэр дэвшигч З.Энхболдын нэрийг татсан, мөнгө тараасан гэсэн ийм асуудлууд үүссэн гэсэн. Энэ дээр ямар гомдол, мэдээлэл ирсэн бэ?

-СЕХ-нд БЗД-ийн 22 дугаар тойрогт тэр дундаа З.Энхболдтой холбоотой гомдол одоогоор ирээгүй байна. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийг зөвхөн Цагдаагийн байгууллага шалгаж, Шүүх шийдвэрлэх ёстой. СЕХ-нд ямар ч тийм мэдэгдэл, шийдвэр ирээгүй байна.Нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах ийм арга хэмжээ огт гараагүй.

-Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн, мөнгө тараах гэх мэт асуудал гарвал ямар арга хэмжээг авдаг вэ?

-Мөнгө тараана гэдэг бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг. Гэмт хэргийг мэдээж Цагдаагифйн байгууллага хянаж, гэм буруутайг Шүүх шийдвэрлэнэ.

-Одоогийн байдлаар мөнгө тараасан гомдол хэд ирсэн бэ? 

-СЕХ-нд ийм мэдээллүүд ирж байгаа. Гэхдээ ийм гомдол,мэдээллийг хянаж шалгах эрх байхгүй. Өнөөдрийн байдлаар ийм зөрчлийг олж тогтоосон шийдвэр огт ирээгүй байна.

Эх сурвалж: www.polit.mn