Т.САЙХАН

ТЕГ,ЦЕГ хамтран сонгуулийн үеийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өглөө. 

ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү "Өнгөрсөн хугацаанд иргэний улс төрийн эрх эрх чөлөөний эсрэг 89 гомдол бүртгэгдсэний 90 хувийг гэмт хэргийн шинжтэй, 10 зөрчлийн шинжтэй гомдол бүртгэгдсэн.  Үүнээс илт худал мэдээлэл тараах тав, сонгуулийн хорооны ажилд саад болох хоёр, санал асуулгад хууль бусаар нөлөөлөх нэг нийт найман хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Харин зөрчлийн 9 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн. Сонгогчдод мөнгө, аялал амралтад явуулах, бэлэг өгөх зэрэг гомдол 11 ирсэн" гэлээ. 

ЦЕГ-аас дөрөвдүгээр сарын 20-ноос эхлээд сонгуулийн сурталчилгааг зөрчсөн гэх 1118 гомдол ирсний 518 нь нийслэлд, 600 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Эдгээрээс Дундговь аймагт нэр дэвшигч 300 мотоцикл авчирч, хашаанд хадгалсан, бэлэн мөнгө тараахаар авч явсан, шатахуун өгсөн гэх мэт үйлдлүүдийг илрүүлэн, шалгаж байгаа юм байна. 

Хэрэв иргэдэд бэлэн мөнгө тараах үйлдэл гарсан тохиолдолд тухай үйлдлийг цагдаагийн байгууллагад мэдэгдэх бөгөөд үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлэн шаардах үндэслэл бий гэдгийг хэллээ.

Эх сурвалж:www.polit.mn