Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 20-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Олон арван жилийн турш улс орон бүр дүрвэгсэдэд зориулсан дурсгалын өдрөө янз бүрээр тэмдэглэж иржээ. Тэднээс хамгийн алдартай нь 20-нд тэмдэглэгдэх Африкийн дүрвэгсдийн өдөр байлаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2001 онд дүрвэгсэд ихтай Африкийн орнуудтай санаа нэгдэн энэ өдрийг Африкийн дүрвэгсдийн өдрийн хамт Олон улсын (World Refugee Day) болгон тэмдэглэж байхаар болсон байна. Өнөөдөр дэлхийн хэмжээгээр 20 сая орчим дүрвэгчид, 25 сая орчим нутаг орон дотроо аюулгүй газрыг хайн шилжиж байгаа хүмүүс бүртгэгдээд байна. Дүрвэгч, цагаачдын 80 орчим хувь нь эмэгтэйчүүд ба хүүхдүүд ажээ. Олон улсын тодорхойлолтоор улс оронд эргэн очих боломжгүй эсвэл түүнийг хүсэхгүй байгаа хойшдын амьдралынхаа төлөө эрсдэлийн өндөр магадлалтай хүмүүсийг хэлдэг ажээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1840.06.20. Зохион бүтээгч Самуэль Морз өөрийн нээлт болох Телеграфын патентаа авч байжээ.
1877.06.20. Александр Грэхам Бэлл Дэлхийн анхны телефон утасны үйлчилгээг Канадын Онтарио хотноо нээжээ
1900.06.20. Оросын ШУ академиас “Оросын туйлын экспедиц” Санктпертбург хотоос “Заря” хэмээх уурын хөдөлгүүрт дарвуулт хөлгөөр аяллын гараагаа эхлүүлэв. Экспедиц алдарт Санниковын газрыг хайх зорилготой байсан гэдэг.
1944.06.20 Герман улс туршилтын V-2 маркийн Пуужинг амжилттай хөөргөжээ. Пуужин 176 км өндөрт хүрсэн явдал нь хүн төрөлхтний түүхэн дэх хүний гараар хийсэн бүтээл гадаад сансарт хүрсэн анхны тохиолдол байв
Эх сурвалж www.zms.mn