Т.САЙХАН
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Баяр, С.Бямбацогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /06.18 /09:00 цагт эхэллээ.
Энэхүү эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-нд хүлээн авсан. Шүүгдэгч С.Баярцогтод, шүүгдэгч Д.Ганболдод нарыг тус бүрийг 10 тэрбум төгрөгийн барьцаа, шүүгдэгч С.Баярт 5 тэрбум төгрөгийн барьцаа, шүүгдэгч Б.Бямбасайханд 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан билээ.
Харин шүүгдэгч Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Харин өнөөдөр шүүхээс С.Баяр, С.Баярцогт цагдан хорих шийдвэр гаргаад байна.
2020 оны УИХ-ын сонгуулиар
- С.Баярцогт Сэлэнгэ аймаг буюу 13-р тойрог,
- Б.Бямбасайхан Дархан-Уул аймаг буюу 19-р тойрог,
- Д.Ганболд Хөвсгөл аймаг буюу 17-р тойрогт АН-аас нэр дэвшиж буй
Шүүх хуралдаан үргэлжилж байна.
Эх сурвалж:www.polit.mn