Т.САЙХАН
2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахад хэдхэн хоног үлдлээ. Энэ удаагийн сонгууль хөл хорионы үед, цахим болж буйгаараа онцлог. Энэ орчинд иргэд сонгогчид, нэр дэвшигчид янз бүрээр байр сууриа илэрхийлж байна. Бүүр чих дэлдийлгэм сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. Түүний нэг нь Алтайд Олон булагаас хаан төрсөн гэх бичлэг цацагдсан. Энэ талаар Л.Бямбажаргал пост оруулжээ. Тэрээр “Сая Алтайд Олонбулагаас /Хүрэлсүх/ хаан төрлөө гээд байхаар нь итгэхгүй бичлэгийг нь явуул үзье гэсэн үнэн байсан.
Гэтэл "Эх оронч Хүрэлсүх бол Чингис хаанаас хамаагүй илүү цэргийн жанжин хүн шүү. Дэлхийн цэргийн шилдэг долоон жанжны нэг" бүр ингээд байгаа юм байна ш дээ. Би ер нь өөрийгөө эмнэлэгт үзүүлнэ байгаа” гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn