Т.САЙХАН

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /06.15/ Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.  Хэлэлцүүлгээр дараагийн шүүх хурлыг энэ сарын 19-нд товлон зарлав. 

“Та бидний эвсэл”-ээс өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатарт шаардлага хүргүүлсэн байдаг.  Учир нь  “Та бидний эвсэл”-ийн тэргүүн, МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгох, сонгогдох эрхээ хангуулахаар шүүхийн байгууллагад гомдол мэдээлэл хүргүүлсэн байдаг.  СЕХ-ны хууль бус шийдвэрийн  талаар  шүүхэд хандаад  20  гаруй хоногийн хугацаа өнгөрсөн.  Гэсэн ч иргэний сонгох сонгогдох эрхийг хамгаалах шүүх хуралдааныг товлон зарлаагүй байна.   Улмаар 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа  дуусахад хэдхэн хоногийн хугацаа үлдээд байгаа нь улс төрийн шалгаантай байж магадгүй гэсэн хардлага төрүүлж байгаа юм. 

Эх сурвалж:www.polit.mn