Т.САЙХАН

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Б.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 зүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "... мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа. 

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг энэ сарын 26-ны өдөр хэлэлцэх байсан. Гэвч хугацааг нь наашлуулж өнөөдөр /06.11/ 14:00 цагаас нээлттэй явуулсан ч шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр боллоо. Дараагийн шүүх хурал 6 сарын 17-нд товлогдсон ч цаг нь тодорхойгүй байна. УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярын цагдан хорих шийдвэрийн талаар түүний өмгөөлөгч нар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг процессын алдаа гаргасан хэмээн үзэж, дээд шатны шүүхэд хандаад байгаа юм. Өмгөөлөгч нарын гомдлыг Улсын дээд шүүхэд яг одоо хэлэлцэж байна. 

Эх сурвалж:www.polit.mn