Т.САЙХАН

БОАЖ-ын сайд асан Л.Гансүх УИХ-ын гишүүн О.Баасанхүүг өөрийг нь гүтгэсэн гэдэг үндэслэлээр шүүхэд өгчээ.  УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ сарын 3-ны өдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулж мэдээлэл өгсөн байна. Мэдээлэл хийх үедээ  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг гүтгэхийн тулд Л.Гансүхийг оролцуулан мэдээлэл тараажээ.   Энэ талаар  Л.Гансүх "О.Баасанхүү бол өнгөрсөн дөрвөн жил МАНАН бүлэглэлийн төлөөлөгч болж, 100 мянган ам.долларын төлбөр авч,  Б.Хурцын тэслэгч болон ажиллаж байсан нь ил тод болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд О.Баасанхүү  худлыг үнэн болгож, үнэнг худал болгож УИХ-ын танхимд МАНАН бүлэглэлийг хамгаалахын тулд яаж хашхичиж суудаг байсныг хүн бүхэн мэдэж байгаа.   Харин одоо сонгуульд дэвшихдээ бас л иргэдэд худал мэдээлэл тараагаад явж байна. О.Баасанхүү намайг “27 мянган төгрөгийн нүүрсийг  80 мянган төгрөгөөр зарсан. Тэр үед би Х.Баттулга Ерөнхийлөгчид ядуусыг дээрэлхдэг ямар муухай хүн бэ, ядарсан хүмүүс 27 мянгаар нүүрсээ аваг л дээ. Төрийн мөнгөөр үнэ төлбөргүй шигшүүлж, ачдаг мөртлөө дундаас нь ямар их идэж уудаг юм бэ гэж хэлж байсан. Үүний дараа тэдний нүүрсний хулгай баригдаж шоронд орсон”  хэмээн гүтгэсэн” хэмээлээ.

Эх сурвалж:www.polit.mn