Б.ОЮУНЗУЛ
Монголын кино урлагт нэгэн цоо шинэ, адал явдалт уран сайхны кино нээлтээ хийхэд бэлэн боллоо. “White horse film”-ийн бүтээл “ЗОРИГ” нэртэй энэ кинонд 1986-1996 оны хоорондох Монголын нийгмийн байдал ямар байсан. Иргэдийн сэтгэлгээний өөрчлөлтийн тухай болон залуу насны алдаа, оноотой амьдралыг энэ кинонд өгүүлэхийг зорьжээ. Киноны гол дүрд залуу жүжигчин О.Самданпүрэв тоглосон байна. Киноны ерөнхий найруулагчаар Б.Гарамханд, ерөнхий зураглаачаар Б.Баатар, Кастинг хариуцсан найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Ялалт нар ажиллажээ. Зураг авалтын дийлэнх хувийг өнгөрсөн оны найм, есдүгээр сард Дархан хотод хийсэн гэнэ. Хамгийн олон хүний оролцоотой, компьютер график ажиллагаа ихтэй хэсгийн зураг авалтуудыг энэ хавар Улаанбаатар хотод авчээ. Мөн тус кинонд Монголын кино зураглаачдын ур чадварыг дахин нэг түвшинд ахиулсан эрсдэлтэй, зураг авалтын шинэ технологиудыг гаргахыг хичээсэн байна.
Эх сурвалж: www.zms.mn