Б.Оюунзул
Өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэд өөрт хэрэггүй болсон эд зүйлсийг хүлээн авах, цуглуулахаар автомашин явж байна. Энэ машин одоо Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд явж байгаа гэнэ. Та өөрт хэрэггүй болсон, хаях гэхээр хэрэгтэй хүнд нь өгчихмөөр санагддаг эд зүйлс болон ном, гутал хувцас, цахилгаан бараа, хүүхдийн тоглоомоо энэ “Өгөөмөр өдөрлөг”-ийн үеэр бусадтайгаа хуваалцах боломжтой юм. Нийслэлийн бүх дүүргээр энэ машин явах бөгөөд иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Та “Uguumurcity” хэштаг ашиглан байршил, хаягаа бичснээр цуглуулагчид тань дээр очиж өгөх зүйлсийг тань авах юм байна.
Эх сурвалж: www.zms.mn