Б.ОЮУНЗУЛ
Монгол орноороо аялах жуулчдад гарын авлага болох өргөн мэдээлэл бүхий танилцуулга гаргасан байна. Аялагч та энэ танилцуулгыг утсандаа татаж аваад ашиглах боломжтой юм. Монгол Улсын 21 аймаг тус бүрийн инфографикийг аяллынхаа хөтөч болгохыг Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлж байна. Танилцуулгад тухайн аймгийн хүн ам, яс үндэс, малын тоогоос эхлээд зорин очих бүх газрын мэдээлэл багтаж байгаа аж. Төрийн хамгаалалттай газар нутгууд, сонголт хийж болох аяллууд, өв соёл, тухайн аймгийн онцлог, нутгийн брэнд, тус орон нутагт дагах ёс заншлын талаарх бүх мэдээллийг тодорхой авах боломжтой юм байна.
Эх сурвалж: www.zms.mn