Б.ОЮУНУЛ
Нийслэлийн онцгой байдлын газарт нисдэг тэрэг, автомашин хуваарилахаар болжээ. Монгол Улс, Беларусь улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл” хэрэгжүүлэн гал унтраах, цацраг, химийн ослын үед ашиглах тусгай зориулалттай 71 автомашин нийлүүлсэн байна. Энэ машинуудыг Нийслэлийн онцгой байдлын газарт өгөхөөр болжээ. Монгол Улс, Франц улсын “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд нисгэгч, техникийн ажилтнуудыг бэлтгэж, гурван нисдэг тэрэг нийлүүлнэ хэмээн хотын захирагч С.Амарсайхан мэдээллээ.
Эх сурвалж: www.zms.mn