Б.ОЮУНЗУЛ
МҮОХ БНСУ-ын Биеийн тамир, спортын удирдлагын холбоо, Боксын хөгжлийн төвтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтран ажиллах санамж бичигт МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БНСУ-ын БТСУХ-ны ерөнхийлөгч Ким Жэ Хён болон Боксын хөгжлийн төвийн дарга Ким Жү Ён нар гарын үсэг зурсан байна. Санамж бичгийн хүрээнд МҮОХ болон дээрх байгууллагууд спорт олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, хоёр улсын тамирчид, дасгалжуулагчид, экспертүүд туршлага солилцох гэсэн олон талт хамтын ажиллагааг өрнүүлэхээр болсон байна. Мөн "O.R.S", "4WIN" болон "ENERBOOSTER" спортын брэнд энэ үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэсэн юм.
Эх сурвалж: www.zms.mn