С.САРУУЛ

ХБНГУ-ын Дрезден дүүргийн шүүх тус улсын нутаг дэвсгэрт 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Дэд консул бөгөөд Тагнуулын дэд хурандаа Б.Баттүшиг нарт 11 жилийн хорих ял оноосон талаар тус улсын цахим хэвлэлүүд мэдээллээ. Хэдэн сарын турш үргэлжилсэн шүүн таслах ажиллагааны явцад Б.Баттүшиг нарыг мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бэлдмэлийг тээвэрлэж явсан гэм буруутайд тооцоод байсан юм.

Харин Б.Баттүшиг шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлэгтээ “Албан ажлаар, тусгай ажиллагааны шугамаар явж байсан” хэмээн мэдүүлээд байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn