Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 25-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Энэ өдөр Монгол улсын XX зууны манлай тамирчин, чөлөөт бөх барилдааны дэлхийн хошой аварга 1974, 1975 олимпийн мөнгөн медальт 1976, Монгол улсын хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов 1949 оны 5 сарын 25-нд Өвөрхангай аймгийн Хар хорин суманд төржээ. Ойдов 1965 оноос чөлөөт бөхөөр хичээллэж 1980 онд дасгалжуулагч болох хүртлээ улс, тив, дэлхийн олон тэмцээнд 62, 68 кг жинд хүч үзэн барилддаг байжээ. Ойдов 1980-1992 онд  МУБИС  багш, 1993 онд Энэтхэг улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1994-1996 онд улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, 1997-2002 онд НИК спорт клубын дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2002 оноос 
Биеийн тамирын дээд сургуульд багшаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1738.05.25. Пеннсильвани, Мерилэнд тунхаг гаргаснаас Коножокуларын дайн эцэслэв. Улмаар Пеннсильвани, Мерилэндийн хилийн зурвасыг эцсийн байдлаар батлан, сөрөгсдийг шоронд хорьжээ.

1915.05.25. Гурван улсын Хиагтын гэрээнд “Их дундад Иргэн улсын Их Жунтан, Их Орос улсын эзэн Император, Гадаад Монголын Богд Жавзундамба хутагт нар нийлэн хэлэлцэж, бүрэн эрх барих тусгай элчин нарыг тус тус томилон гаргахаар болжээ.

1940.05.25. Дэлхийн хоёрдугаар дайн Германы Панзерын хоёрдугаар дивиз Болонь-сур-Мерт хяналтаа тогтоов. Франц, Британийн хамтарсан цэргийн хүч Нацистын Германд бууж өгчээ.

1997.05.25. Африкийн Сьерра Леон улсад төрийн эргэлт болж Ерөнхийлөгч Ахмад Тежан Каббаг суудлаас нь түлхэн унагав. Түүний оронд төрийн эрхийг хошууч Жонни Пол Корома атгахаар болжээ.

Эх сурвалж www.zms.mn