С.САРУУЛ

ЭМЯ-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ. ОХУ-аас  346 оюутан ирснээс өглөөний байдлаар 18 оюутнаас коронавирус илэрсэн байсан бол үдээс хойш шинжилгээний хариугаар  37  оюутных эерэг гарч батлагдсан тохиолдол 98 боллоо. Энэ талар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ОХУ-аас ирсэн оюутнуудаас шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Дөнгөж сая 37 оюутны шинжилгээний хариу эерэг буюу халдвартай нь тогтоогдсон. Нийт 55 оюутан коронавирусын халдвартай нь тогтоогдсон байна. ХӨСҮТ-д одоогийн байдлаар 83 халдвартай иргэнийг эмчилж байна. Бидний хувьд 250 ор бэлтгэсэн бөгөөд дараагийн онгоцоор ирэх сэжигтэй тохиолдлуудаас татаж авч, хяналтад авна.  Цаашид ч голомттой бүсээс иргэдээ авахаас өөр арга байхгүй. Гаднаас ирсэн хүмүүсийн шинжилгээ хийх ажил үргэлжилж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn