Т.САЙХАН

“Багануур” ХК-ийн ТУЗ-ийн  хурал болж, нийт гишүүний олонхийн саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайханыг томиллоо. Тэрээр  “Айзам” хамтлагийн дуучин,  Монгол Улсын тод манлай уяач бөгөөд авто спортын мастер, өнгөрсөн оноос "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирлын албыг хашиж байна. Тэрээр Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул юм. 

Мөн “Багануур” ХК-ийн удирдлагууд 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар мэдээлэл өгөв. ТУЗ-ийн ээлжит хурлаас энэхүү ажлыг богино хугацаанд гүйцэтгэх чиглэл өгч, шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан гаргасан  Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөн, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг компанийн удирдлагуудад санууллаа. 

Эх сурвалж:www.polit.mn