С.САРУУЛ
“COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ үеэр команд штабын сургалт 72 цагийн турш тасралтгүй явагдах бөгөөд хүндэрсэн үед хатуу хөл хорио тогтоох дадлагыг Чингэлтэй дүүрэгт зохион байгуулах юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн заагаар цагдаа болон зэвсэгт хүчнийхнийг дайчлан харуул хамгаалалт гаргах бөгөөд энэ үеэр дүүргийн иргэд 08:00-18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага хийх юм байна. Түүнчлэн нэмэлтээр цэргийн зориулалттай тусгай тоноглолт машин техник оролцуулж, сургуулилалт хийх юм байна. Мөн Яармагийн дэнж дээрх спорт цогцолборт 300 ор дэлгэж, хөнгөн чанартай өвчилсөн хүнийг хүлээж авах дадлага хийж үзэх юм байна.
Эх сурвалж: www.polit.mn