Т.САЙХАН

Монголын Үндэсний бөхийн холбоо Монгол Улсын харцага, начин цолтой бөхчүүдийн дунд багийн халз барилдаан зохион байгуулах болсон талаараа өнөөдөр /04.29/ олон нийтэд мэдээлэв. Энэхүү хандивын сайн үйлсийн барилдаанаас олсон орлогыг Улсын онцгой комисс болон ХӨСҮТ-д цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хандивлах ажээ.

Барилдаан тавдугаар сарын 03-нд буюу ирэх ням гаригт Юнивишний Unilive 88-р сувгаар болон DDISH-ийн DDISH live 900-р сувгаар 6000 төгрөгийн үнэтэйгээр шууд дамжуулагдах юм байна.

 

Нэгдүгээр сарын сарын 27-ноос хойш Үндэсний бөхийн заал, танхимын барилдаан зохион байгуулагдаагүй бөгөөд энэ удаагийн онлайн халз барилдаан нь бөх сонирхогч үзэгч түмний хүлээлтэд нийцсэн барилдаан болж буйгаараа онцлогтой гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn