Т.САЙХАН

АТГ-аас энэ оны эхний улиралд хийсэн ажлын тайланг танилцууллаа. Тус газраас өнгөрсөн 14-ний байдлаар 73 хэргийг шүүхэд шилжүүлсэн саналтай прокурорт шилжүүлжээ.  Олонх нь олны анхаарал татсан, төрийн өндөр, хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүмүүс холбогдох хэрэг байна.  Тодруулбал:   

  • Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг; 
  • УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт холбогдох хэрэг; 
  • УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэрэг; 
  • Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох хэрэг; 
  • Монгол Улсын Засгийн газар, “Айванхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айванхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явцад холбогдох хэрэг; 
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Ариунбаатарт холбогдох хэрэг; 
  • Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн мэргэжилтнүүдэд холбогдох хэрэг; 
  • Нэр бүхий шүүгч нарт холбогдох хэрэг; 
  • Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч Я.Очирбатад холбогдох хэрэг; 
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувь, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсантай холбогдох хэрэг; 
  • “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэрэг; 
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн нарт холбогдох хэрэг; 
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуягт холбогдох хэрэг; 
  • Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржханд нарт холбогдох хэргийг тус тус шүүхэд шилжүүлсэн саналтай прокурорт шилжүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn