Т.САЙХАН

МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг  өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд  намаас гарсанд тооцох шийдвэрийг гаргасан.  Улмаар УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлээд байгаа юм.  Тэгвэл Н.Номтойбаяр 2020 оны  УИХ-ын сонгуулд бие даан нэр дэвшихээр болсон тухай мэдээлэл байна. УИХ-ын сонгуулийн VII тойрог буюу Дорнод аймагт өрсөлдөхөөр яригдаж байгаа юм байна. 

Улсын ерөнхий прокуророос  бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өгсний дагуу өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн түдгэлзүүлсэн юм.  Ингэснээр Н.Номтойбаярын бүрэн эрхгүй боловч УИХ-ын гишүүн хэвээр үлдсэн.  Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалтгаан нь хэвлэлийн хурал хийх үеэрээ мөрдөн байцаалт явуулж буй хэрэгтэй холбоотой мэдээллийг задалсан , дахин мэдээлэл задруулахгүй хэмээн түүнийг түдгэлзүүлэхэд санал оруулсан гэдгийг УЕП Б.Жаргалсайхан тайлбарлаж байсан юм. 

Эх сурвалж:www.polit.mn