Т.САЙХАН

УОК-ын ээлжит хуралдаан өнөөдөр /04.28/ 10:00 цагт эхэлжээ.  Хуралдаанаар энэ сарын 30-нд дуусах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэж шийдвэр гаргажээ. УОК-оос хөл хориог ирэх сарын 31-нийг хүртэл сунгав.  Хилийн боомтуудыг хаасан, олон улсын нислэгүүдийг зогсоосон хугацааг ирэх сарын 31-н хүртэл үргэжлэхээр болж байна.   Одоо УОК-ын хуралдаанаар сэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх‬, Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлын талаар  хэлэлцэж байгаа юм.  Мөн энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатар, ирэх тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх болсонтой холбогдуулан цаг үеийн мэдээллийг сонсож байна. 

Эх сурвалж:www.polit.mn