Б.НАМУУНТАМИР

Дэлхий даяар нэг өдрийн дотор коронавируст халдварын 72932 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 2.5 сая боллоо.  Цар тахлын хүнд үе бидний ард биш урд байна гэдгийг ДЭМБ анхааруулсаар байна.

Коронавирус- Монголд

Манай улсад ажиглалтад 1222 хүн байгаа бөгөөд шинээр 38 хүн нэмэгдэж, 43 хүн ажиглалтаас гарчээ. Өчигдөр 330 хүний шинжилгээ хийгдсэн.  Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-УБ онгоцоор ирсэн 280 зорчигчийн давтан шинжилгээ хийхэд бүгдээс нь вирус илрээгүй. Дөврвөн дүүргийн эмнэлэгт уушигны хатгаагаар өвдсөн хүмүүсээс сорьц авч тандалт хийж байна. 25 шинжилгээ эрүүл гарлаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн коронавирустэй нь тогтоогдсон тээврийн жолоочтой хамт явсан жолоочийн эхнэрээс давтан шинжилгээгээр коронавирусийн 35 дах тохиолдол илэрлээ. Ингэснээр Монголд 35 тохиолдол илэрч, найм нь эдгэрсэн бөгөөд бусад нь эмчлэгдэж байна. Уг жолоочийн ойрын хавьтал болох 24 хүнийг тогтоож шинжилгээ хийсэн бөгөөд 23 нь сөрөг гарсан.  Уг гэр бүлийн хүмүүс хоёрдугаар сарын 21-нд Унгарын Будапешт хотоос нааш орж ирсэн. Дөрөвдүгээр сарын 8,9-ны үед халдвар авсан байж болзошгүй гэж таамаглаж байна.

Тэр өдөр Алтанбулаг боомтоор 32 машин орж ирсэн. 21 нь ОХУ-ын жолооч байсан тул буцсан. Үлдсэн есөн жолоочийн хоёр нь үлдээд бусад нь буцсан. Дараа нь дөрвөн жолооч эргэж ирсэн бөгөөд Сэлэнгэ аймагт тусгаарласан байна. Тав нь эргэж ирээгүй байна.

Энэ хүний ойрын хавьтлын 42 хүнийг /Дархан-Уул, Сэлэнгэ, Замын-Үүд/ тусгаарлаж шинжилгээнд хамруулсан. Хяналт тавьсан хилийн байцаагч, гаалийн байцаагч,  ачаа тээвэр буулгасан хүмүүс бүгд хамгаалалтын хувцастай үйлчилсэн гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.

Коронавирус- ОХУ-д

ОХУ-ын Буриадад 163, Эрхүүд 161 хүн нас барлаа. Иймд тус улсаас онцгой дэглэмийн үеийн журмыг хатуухан мөрдөж эхэлсэн байна.

Коронавирус- Азид

Япон улсад өчигдөр 390 тохиолдол бүртгэгдэж, 20 нас баралттай байсан аж. Сингапурт улсад 1111 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн гурав хоногийн хугацаанд 3000 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ. Гадаадын цагаач ажилчдын дотуур байранд халдвар голомтлон тархаж байгаа тул сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 1-нийг хүртэл хаалаа. Халдварын тархалтын хоёр дахь давалгаанд Сингапур өртөж, 9000 гаруй хүн халдвар аваад байгаа аж.

Коронавирус-Дэлхийд

Дэлхийд мөн нэг өдөрт 6896 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 177 мянга болсон байна. Одоогоор нийт 688 мянган хүн эдгэснээр 1.6 сая идэвхтэй тохиолдол үлдсэний 57 мянган хүний биеийн байдал хүнд байгаа аж. Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ны өдөр хамгийн өндөр нас баралттай өдөр болсон аж.

ДЭМБ-ийн ДЭМБ-ын сануулга

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом өчигдөр /04.21/ мэдээлэл хийсэн. Япон зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад халдвар улам бүр нэмэгдэж байна. Бүсийн улс орнууд хөл хорио тогтооход амаргүй шийдвэрүүд гаргасан. Улс орнууд хязгаарлалтын арга хэмжээг цуцлах, үргэлжлүүлэх гэх мэт амаргүй шийдвэрүүд гаргаж байгаа нь талархууштай. Цаашдаа халдварын эсрэг вакцин болон үр дүнтэй эмчилгээний технологи бий болоогүй байгаа тул хүмүүс хооронд зайнаас харьцах хэрэгтэй гэдгийг анхааруулсаар байна.

Эх сурвалж: www.polit.mn