Хүннүгийн үеийн хүрэл зоос

0
хуваалцах
3496
үзсэн

А.ДОРЖХАНД

“Цахим зууны мэдээ” сонин Төв аймгийн орон нутгийн музейтай хамтран тус аймгийн  дургсалт газрууд болон музейн ховор нандин үзмэрүүдийг цувралаар  хүргэж байна. Энэ удаагийн цувралаар МЭӨ 300 жилийн өмнөх Хүрлийн үед хамаарах хүрэл цутгамал зоосыг танилцуулж байна. Энэхүү зоос нь хавтгай дугуй хэлбэртэй ба хүрэл дээр тойруулан 12 жилийг дугуй дүрсэнд оруулан дүрсэлжээ. Үүнээс гадна голын нүхийг тойруулан навчин хээ гаргасан ба дотуур нь цагирагаар хөвөөлж, харин зоосны нөгөө талд нэг см урттай 0.6 см өргөн хэмжээтэй ханз үсэгтэй. Тус зоосны бусад хэсгээр цэцгэн дүрстэй ба диаметр нь 1.5 см, ба хүннүгийн үеийн ховор дурсгалд тооцогдох энэ дурсгалыг 1968 онд орон нутгийн музейн үзмэрт авсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

MOGEUH
Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH