Т.САЙХАН
Европ бүсэд коронавирусын тархалт хамгийн өндөр байгаа нь Итали улс юм. Өчигдөр буюу ням гарагт халдварын улмаас 133 хүн нас барсан байна. Эндэгдлийн тоогоор дэлхийд Хятадын дараа хоёрт орж, илэрсэн халдварын тоогоор Өмнөд Солонгосыг гүйцлээ.
Тус улсын Засгийн газраас умард бүсийн мужуудад хөл хорионы дэглэм хэрэгжүүлж эхэлсэн байна. Ломбарди муж бүхэлдээ, бусад дөрвөн мужийн 14 дүүрэгт нийлээд 15 сая орчим хүн хөл хорионд орсон нь Италийн хүн амын 25 хувь юм.
Милан, Венец хотуудын нисэх буудлууд нээлттэй байгаа ч зөвхөн орон нутгийн нислэгүүд явж байна.
Эх сурвалж:www.polit.mn