Т.САЙХАН

Коронавирусын тархалттай холбоотойгоор “Токиогийн олимпыг цуцлах магадлалтай,  шийдвэрийг ирэх тавдугаар сард гаргах төлөвтэй байна” гэж ОУОХ-ны төлөөлөгч Дик Паунд мэдээлсэн.  Тэгвэл Японы олимпын наадам хариуцсан сайд Сэйко Хашимото уг мэдээллийн талаар ОУОХ-ноос тайлбар авахад албан ёсны шийдвэр биш гэжээ.

Коронавирусын халдварын тархалттай холбогдуулан Токиогийн Олимп, Паралимпын наадмыг хойшлуулах эсэх хэлэлцээг эхлүүлээгүй гэж уг наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгджээ.

Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Тоширо Мүто Олимп, Паралимпын наадмыг аюулгүй явуулахад бэлтгэхэд голчлон анхаарч байна гэжээ.

Харин олимын наадмын галт бамбарыг өртөөлөн хүргэх маршрутыг өөрчлөх хувилбарыг хэлэлцэж байна гэж Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Тоширо Муто мэдэгдээд байна

Эх сурвалж:www.polit.mn