Т.САЙХАН

Урд хөршид гарсан коронавирусын халдвар өнөөдрийн/02.20/ 11.00 цагийн байдлаар дэлхийн 29 оронд тархаад байна.  Түүнчлэн коронавирусаар нас барагсдын тоо 2009 байсан бол өнөөдрийн байдлаар 2128-д хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо  75725 болсон хэмээн БНХАУ-ын мэдээллийн эх сурвалжууд мэдээлжээ.  Нас барагсдын олонхи нь  халдварын голомт болсон Ухань хотын оршин суугчид байгаа юм. Харин уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй ч эдгэсэн хүмүүсийн тоо 14532 байсан бол 16330 болж өссөн байна. Бусад улс орнуудад халдвар авагсдын тоо /02.20/ 11.00 цагийн байдлаар: Тайланд 35, Япон 71, Өмнөд Солонгос 31, Хонгконг 62,  Тайвань 20, Сингапур 81, Малайз 22, Балба 1, Франц 12, ОХУ 2, Канад 7, Итали 3 ОХУ 4,  Герман 16, Камбож 1, Шриланка1,  Непал 1,  Энэтхэг 3,  АНУ 8, Швед 1 хүн халдвар авсан тухай мэдээлэл байна.

Эх сурвалж:www.polit.mn