Т.САЙХАН

Урд хөршид гарсан коронавирусын халдвар өнөөдрийн/02.12/ 11.00 цагийн байдлаар дэлхийн 29 оронд тархаад байна.  Түүнчлэн коронавирусаар нас барагсдын тоо өчигдөр 1016 байсан бол өнөөдрийн байдлаар 1115-д хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо  45118 болсон хэмээн БНХАУ-ын мэдээллийн эх сурвалжууд мэдээлжээ.  Нас барагсдын олонх нь  халдварын голомт болсон Ухань хотын оршин суугчид байгаа юм. Харин уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй ч эдгэсэн хүмүүсийн тоо 4022 байсан бол 4781 болж өссөн байна. Бусад улс орнуудад халдвар авагсдын тоо /02.12/ 11.00 цагийн байдлаар: Тайланд 33, Япон 26, Өмнөд Солонгос 27, Хонгконг 42,  Тайвань 16, Сингапур 40, Малайз 18, Балба 1, Франц 11, ОХУ 2, Канад 7, Итали 3 ОХУ 4,  Герман 14, Камбож 1, Шриланка1,  Непал 1,  Энэтхэг 3,  АНУ 8, Швед 1 хүн халдвар авсан тухай мэдээлэл байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсээр байна.

Эх сурвалж:www.polit.mn