Т.САЙХАН
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /01.27/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнгөрсөн өдрүүдэд Засгийн газраас гаргасан шийдвэрийг мөн танилцуулав. Үхань хотод байгаа 31 оюутнуудаа авч ирэх, сургууль, цэцэрлэг, Их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Мөн ханиад хүрсэн, халуурсан 0-5 настай хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдэд тав хоногийн цалинтай чѳлѳѳ олгохоор болсон гэдгийг хурлын үеэр дуулгалаа. Энэхүү шийдвэрийг төрийн байгууллагынхан дагаж мөрдөнө. Харин хувийн хэвшлийнхэнд уриалгаар хүргүүлж байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn