Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.30/ хуралдаанаар Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Тус дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Засгийн газрын гишүүнээр томилогдсон, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдсөнтэй холбогдуулан дээрх асуудлыг хэлэлцэж буйг хуралдаан даргалагч танилцуулаад санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөхийг дэмжин Байнгын хорооны тогтоолын төслийг эцэслэн баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Эх сурвалж: zms.mn