-Таны эрүүл мэнд эндээс эхэлнэ-
Б.ТУУЛ

Эрүүл мэндээ хамгаалах олон арга байдаг. Тэдгээрээс хамгийн үр дүнтэй нь гэдэс дотроо цэвэрлэх гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь бидний идэж буй хоол хүнсний үлдэгдэл биед ялгадас болон хуримтлагдаж, аливаа өвчин үүсгэх эх үндэс болдог аж. Тиймээс та өглөө босоод нүүр гараа, шүдээ угаадаг шиг, мөн гэр доторхоо цэвэрлэдэг шиг гэдэс дотроо ч бас цэвэрлэх хэрэгтэй гэдгийг эмч нар хэлж байна. Харин яаж гэдгийг Америкийн “Unicity” компанийн мэргэжилтэн, дотрын эмч С.Пүрэвсүрэн зөвлөж байна. Тус компани нь байгалийн гаралтай эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадагаараа алдартай юм.
-Орчин үед хүмүүс эмгүй эмчилгээгээр эрүүлжиж, бас эрүүл аргаар турахыг хүсдэг болсон. Мөн эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүмүүс ч цөөнгүй болсон. Тийм болохоор та манай уншигчдад эрүүлжих бас нэгэн боломжийг дуулгана гэж байсан. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Эрүүлжих, эрүүл аргаар турах хамгийн найдвартай, биед хоргүй арга бол ердөө гэдэс дотроо цэвэрлэх юм. Яагаад гэвэл, хүмүүс бидний идэж буй хоол хүнсний үлдэгдэл олон жилийн турш биед хорт ялгадас болон хуримтлагдаж, аливаа өвчин үүсгэх суурь шалтгаан болж байдаг. Дээрээс нь буруу хооллолт, баталгаагүй хүнс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж ходоод гэдэсний өвчлөл үүсэх, улмаар нүүрээр юм гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тийм болохоор эрүүл мэнд болон гоо сайхандаа анхаардаг хүн бүр бүдүүн гэдсийг тогтмол цэвэрлэж байх шаардлагатай юм. Ингэснээр биед хуримтлагдсан ялгадас, шимэгч бактерыг хөөн зайлуулж, оюун санааг тогтвортой, тайван болгох сайн нөлөөтэй. Мөн аливаа өвчнийг эсэргүүцэх биеийн ерөнхий дархлааг нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Гэдэс дотроо цэвэрлэснээр хоол боловсруулах эрхтэний ямар нэг өвчин болон арьс, гоо сайхны элдэв эмгэгээс сэргийлж чадна.
-Гэдэс дотроо цэвэрлэх нь биед сайн гэдгийг хүмүүс мэддэг ч хэрхэн яаж цэвэрлэх аргаа мэддэггүй шүү дээ?
-Манай “Unicity” компани бол АНУ-ын “Топ 100 үйлдвэр”-ийн нэг. Эрүүлийг хамгаалах салбарт ажиллаж байгаа Америкийн олон зуун эмч нар, мэс засалчид манай байгууллагын бүтээгдэхүүнийг хэрэглэхийг өвчтөнүүддээ зөвлөдөг. Америкт энэ компанийн бүтээгдэхүүнийг эмчилгээнд өргөн хэрэглэдэг юм. Тийм болохоор бид “Clear start” гэдэс цэвэрлэгээний гурван төрлийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа юм. Энэ бүтээгдэхүүн нь хорт бодис, шимэгч хорхойг саармагжуулан байрнаас нь хөдөлгөж, биеэс гадагшлуулах үйлчилгээтэй. Мөн ходоод гэдэсний замыг цэвэрлэх, байгалийн гаралтай нэгдлүүдийг агуулсан бүтээгдэхүүн юм. “Clear start”-ын нэг сарын хэрэглээг та эмчийн зөвлөснөөр өглөө орой хоёр ууж хэрэглэхэд л бохирдлоосоо салах боломжтой.
-Бохирдлоосоо салчихвал бие хөнгөрөхөөс эхлээд таатай санагдах мэдрэмж бүр л нэмэгдэх байх даа. Гэдэс цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг ямар хүмүүс хэрэглэж болох вэ?
-Хэрвээ танд гэдсээрээ бүдүүрэх, өтгөн хатах, ядарч сульдах шинж тэмдэг илэрч байгаа бол та гэдэс дотроо цэвэрлэх шаардлагатай гэсэн үг юм. Манай бүтээгдэхүүн байгалийн гаралтай, хүний биед хоргүй учраас аль ч насныхан хэрэглэж болно.
-Зарим хүмүүс мацаг барих, гэдэс дотроо цэвэрлэхийг ойшоодоггүй. Хүмүүс дотоод цэвэрлэгээг заавал хийж байх ёстой юу?
-Тэгэлгүй яахав. Сүүлийн жилүүдэд өтгөн хаталт их болсон. Энэ нь маш олон шалтгаантай. Үрэвсэлт өвчнүүдээс үүдэлтэй байж болно. Мөн мэдрэлийн хэт ядаргаа ч өтгөн хаталтанд нөлөөлдөг. Түүнчлэн бодисын солилцооны хямрал, хоол боловсруулах ажиллагаатай холбоотой. Энэ нь шингэн зүйл бага хэрэглэх, ислэг багатай хоол хэрэглэх үед өтгөн хатна. Өтгөн удаан хугацаанд хатвал бодисын солилцооны үйл ажиллагаа удааширч, хүний бие бүхэлдээ хорддог. Тэгэхээр бүдүүн гэдсийг зайлшгүй цэвэрлэх ёстой юм. Бүдүүн гэдэс бол хоол боловсруулах системийн хамгийн том эрхтэн бөгөөд хэрэггүй болон хорт бодисыг биеэс зайлуулж, биднийг халдвар болон өвчин эмгэгээс хамгаалж байдаг эрхтэн. Мөн хүний биеийг цэвэршүүлэх, эд эсийг цэвэр бодисын солилцоогоор хангах, ус тосны солилцоог тогтворжуулах үүрэгтэй. Энэ үйл ажиллагаа алдагдахаар цөс, ходоод, элэг, нойр булчирхай зэрэг бусад дотор эрхтэн системийн үрэвсэлт өвчний үндэс суурь нь болдог. Тиймээс бүдүүн гэдэснээс эмгэг бактери, мөөгөнцөр, шимэгчийг гадагшлуулан цэвэрлэж, гэдэсний хэвийн бичил орчинг сэргээснээр аарцагны цусан хангамж сайжирч ууц, гуяар өвдөх, хөл чилж ядрах, мөн үе мөч өвдөх зэрэг зовиурыг арилгана.
Хамгийн гол нь биеийн бүх эд эсэд хүрч, түүнийг бохирдлоос бүрэн цэвэрлэж байгаа юм. Биеийг хоргүйжүүлнэ, бодисын солилцоог сайжруулна, дархлааны системийг тэнцвэржүүлнэ, эд эрхтэний рефлексийг идэвхжүүлнэ, элдэв хордлого, халдвараас урьдчилан сэргийлж хамгаална. Мөн гоо сайхан талаасаа арьсыг өнгөлөг, эрүүл болгоно, хөгшин хүнийг залуужуулна, эрт өтлөх, эрт үрчлээтэх явцыг удаашруулна.
-Эмийн сангуудад янз бүрийн гэдэс туулгах, цэвэрлэх эм худалдаалагддаг. Эдгээр эмийн чанарын баталгаа нь хэр байдаг юм бол. Мөн тухайн хүнд сөргөөр нөлөөлөх зүйл гардаг болов уу?
-Өтгөн нь хатаад 3-7, заримдаа 10 хонож байна гээд л эмчид ханддаг хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн олонхи нь өтгөн хаталтын эсрэг эм хэрэглэдэг. Угтаа бол эдгээр эм нь өөрөө өтгөн хаталтын гол шалтгаан нь болдог. Учир нь энэ төрлийн эмүүдийг тогтмол уувал бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдан, бие махбод эмэнд дасал болдог. Түүнчлэн эм нь элгээр дамжин хоргүйжиж, бөөрөөр ялгардаг тул давхар элэг, бөөрөө хордуулах аюултай юм. Тийм болохоор биед элдэв гаж нөлөөгүй, зовиургүй байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэсэн дээр. Бидэнтэй холбоо барихыг хүсвэл 89289665, 89992729, 88829952 дугаарын утсаар холбоо барьж энэ талаарх зөвлөгөө авч болно.