Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /01.22/ хуралдаанаар Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсэн байна.

-Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг Италид,

-Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Болормааг Францад,

-ГХЯ-ны Америк, Ойрх Дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүхийг Чех улсад

-БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэлийг Болгарт,

-ГХЯ-ны ХШҮДАГ-ын дарга Б.Баярсайханыг Беларусьт,

-ҮАБЗ-ийн ахлах референт Ч.Баттөмөрийг Киргиз улсад,

-Гадаад харилцааны яамны АОДАГ-ын дэд дарга Д.Ганболдыг Эмират улсад зэрэг 11 томилгоог хийсэн байна. Энэ нь гэхдээ эцсийн шийдвэр биш бөгөөд Засгийн газрын шийдвэрийг Ерөнхийлөгчид уламжлах юм.

Эх сурвалж:www.polit.mn