Х.ОЮУНБОЛД
АНУ-ын сенатчид ерөнхийлөгч Доналд Трампыг огцруулах улс төрийн шүүх энэ сарын 21-нд эхэлнэ гэж найдаж байна гэж сенатын олонхийн бүлгийн удирдагч Митч Макконел сэтгүүлчдэд ярьжээ. Тэрээр “Ирэх мягмар гаригт энэ ажиллагааг зохих ёсоор нь танилцуулна. Мөн санал хураалт явуулна. Тиймээс шүүх хурал дээр байна гэж үзэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. Түүнээс гадна 1997-1998 онд ерөнхийлөгч Билл Клинтоны эсрэг хийсэн шүүх хурлын талаар дурджээ. Митч Макконелл Бүгд найрамдах намын 53 гишүүн Танхимын шүүгч нар болон Доналд Трампын хамгаалагчдыг дараа нь талууд гэрчээ дуудаж болох сенатын гишүүдийн асуултаа бичсэн баримтаа танилцуулах төлөвлөгөөг дэмжиж байна гэв. Тэрээр “Энэ хэрэгтэй холбоотой тайлбарыг сонссоны дараа гэрч нарын талаар санал хураалт явуулна. 51 гишүүн хэнийг нь гэрчээр дуудахыг шийднэ” гэжээ. Мөн өмнө нь зарим эрх баригчийн санал болгосон шиг Бүгд 53 гишүүний найрамдах намын олонхийн бүлэгт шүүх хурлыг эхнээс нь хэрэгсэхгүй болгохыг хүсэхгүй. Харин талуудын төлөөлөгчид энэ улс төрийн шүүх хурлыг дуусахаас өмнө үгээ хэлнэ гэж нэмж хэлсэн аж. АНУ-ын үндсэн хуулиар буруутай гэж үзсэн ерөнхийлөгчийг огцруулах, яллахад сенатын гишүүдийн 67 саналыг авахыг шаарддаг байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.1.16 ПҮРЭВ № 10 (6235)