Д.АРИУН

АНУ-ын Оклахома муж улсын Дункан хотноо Walmart дэлгүүрт үл таних этгээд галт зэвсэг хэрэглэж, хүний амь нас хохирчээ. Хэрэг даваа гариг /2019.11.18/-ийн өглөө орон нутгийн цагаар 9 цаг өнгөрч байхад болсон бөгөөд гурван хүн нас барсан гэж хэвлэлүүд мэдээлснийг kp.ru иш татжээ. Хотын цагдаагийн албанаас нь мэдээлснээр, нас барсан гурван хүний нэг нь галт зэвсэг хэрэглэсэн этгээд аж.

Эх сурвалж: www.zms.mn