Т.САЙХАН

Японд “Хагибис” хар салхи нүүрлэсний улмаас Чиба, Гунма, Канагава мужуудад  долоон хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн сураггүй болжээ.  Уг хар шуурганы үеэр эдгээр бүс нутагт хүчтэй аадар бороо орж, ширүүн салхи салхилж буйн улмаас үер усны гамшиг, хөрсний нуралт зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд гарч болзошгүйг Цаг уурын агентлаг анхааруулж байна.  Зарим эрэг орчимд цунами үүссэний улмаас үерийн далан эвдэрч олон тосгон суурин газрууд үерт автаад байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Одоогоор “Хагибис” хар салхины улмаас үерт автсан газар нутгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлаа үргэлжлүүлж байгаа аж. Мөн Онцгой байдлын албаныхан иргэдийг аврах, аюулгүй газарт шилжүүлэх, нурсан үерийн даланг сэргээх зэрэг арга хэмжээг авч байна. Уг хар шуурга өнөөдөр Японы хойд нутгууд, Хокайдо арлыг дайран өнгөрнө.

Эх сурвалж:www.polit.mn