-Нэгдсэн хуралдааны хүндэт зочдын нэг нь  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга-

Д.АРИУН

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх есдүгээр сарын 4-6-нд болон Алс дорнодын эдийн засгийн форумын таван жилийн ойн нэгдсэн хуралдаанд оролцоно. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Японы Ерөнхий сайд Шинзэ Абэ,  Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамад нар оролцоно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков өнгөрсөн баасан гаригт мэдээлжээ.

Алс дорнодын эдийн засгийн форумын таван жилийн ойн нэгдсэн хуралдаан есдүгээр сарын 5-нд болох юм. Энэ хуралдааны модератороор АВС News-ийн хөтлөгч Жорж Стефанопулос ажиллахаар байдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч онцолсон байна.

Эх сурвалж: www.polit.mn