Д.АРИУН

Хонконгт өнгөрсөн ням /2019.07.18/ гаригт болсон эсэргүүцлийн жагсаалд 1,7 сая гаруй хүн оролцсон гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээлжээ. Тодруулбал, Хүний эрхийн төлөөх иргэний фронт хөдөлгөөний төлөөлөгч Жимми Шам сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэрээр хэлэхдээ, бид Козуэй-бэй дүүргээс Хонконгийн бизнесийн төв хэсэг рүү  ирсэн хүмүүсийн тоог бүрэн гаргаагүй, тиймээс бодит байдал дээр жагсагчдын тоо 1,7 саяас давсан гэж үзэх үндэстэй гэсэн байна. Харин цагдаагийнхан жагсагсдын тооны талаар мэдээлээгүй байна.

Жагсаалыг зохион байгуулагчид наад зах нь 300 мянган хүн цуглана хэмээн таамаглаж байсан аж.

Хятадад гэмт хэргийн сэжигтнийг шилжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдон Хонконгт эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байгаа билээ.

Эх сурвалж: ZMS.MN