Д.ЭНХЭЭ

Молотова-Риббентроп нарын пакт хэмээн нийтэд танил болсон ЗСБНХУ, Герман улсын хооронд үл довтлох тухай 1939 оны гэрээний зөвлөлтийн эх бичвэрийг “Түүхэн дурсамж” сан анх удаа нийтлэв.

Өмнө нь энэ баримт бичгийн зөвхөн герман эх бичвэр л түүх судлаачдын мэдэлд байсан тухай сангийнхан өгүүлэв. “Гитлерийн эсрэг холбоо 1939: Бүтэлгүйтлийн томьёолол” хэмээх эрдэм шинжилгээний бүтээлд уг гэрээ нийтлэгдсэн бөгөөд нацист бүлгийн улс орнуудын эсрэг тэмцэл 1939 онд яагаад амжилт олоогүйн учрыг эрдэмтэд дэлгэрэнгүй судлах ажээ.

Түүнчлэн Зүүн Европ дахь хоёр талын ашиг сонирхлын хүрээг зааглах талаар улс орнууд тохиролцсон гэрээний нэмэлт протоколыг мөн тус сан нийтэлжээ. Протоколд заасны дагуу ЗСБНХУ-ын ашиг сонирхлын бүсэд Балти орчмын улсууд, мөн Польш, Бессараби-орчин үеийн Украин, Молдовын зарим хэсэг багтжээ.

ЗСБНХУ, Герман улсын хооронд үл довтлох тухай гэрээг 1939 оны наймдугаар сарын 23-нд байгуулжээ. Баримт бичигт гадаад улс төрийн бодлогын байгууллагуудын тэргүүн Вячеслав Молотов, Иоахим фон Риббентроп нар гарын үсэг зурсан. Улс орнууд бие биедээ үл довтлох, хэрэв аль нэг нь өөр улсын дайралтад өртвөл төвийг сахихаар тохиролцсон. Пактыг 10 жилийн хугацаатай байгуулж байжээ.

Эх сурвалж: www.zms.mn