С.САРУУЛ
Эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан гэх үндэслэлээр Эрүүл мэндийн яамны нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулжээ. Тэднийг өнгөрсөн долоо хоногт баривчилж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл байгаа юм.Энэ талаар АТГ-аас тодруулахад “ЭМЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг хорьсон нь үнэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn