Т.САЙХАН

Аугаа ялалтын баяр энэ сарын 9-нд тохионо.   Москва хотын Улаан талбайд ялалтын баярын парадын сүүлчийн бэлтгэлээ өнгөрсөн мягмар гаригт зохион байгуулжээ.  Энэ жилийн парадад орос орон олон шинэ зэвсэг техникээр дэлхий нийтийг гайхашруулах гэж байна.  Тухайлбал ОХУ өөрийн үйлдвэрлэсэн Аурус тансаг ангиллын автомашиныг үзүүлэх юм байна.  Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ялалтын парадын командлагчид зориулж тусгайлан бүтээсэн кабриолет загварын Аурусыг хөлөглөж, парадад оролцох юм байна. Түүнчлэн Оросын химийн тагнуулын хуягласан шинэ машин РХМ-9 анх удаа парадад оролцох гэж байна. Энэ жилийн  ялалтын парадад 13 мянган цэрэг, 132 байлдааны техник оролцоно.

Эх сурвалж:www.polit.mn