ОХУ-ын Владивосток хотноо өчигдөр буюу 2019.04.25-нд ОХУ-ын Ерөнхийлөгч  Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын түүхэн хэмээн тодотгосон дээд хэмжээний уулзалт болж өнгөрлөө. Хоёр орны удирдагч нарын нүүр тулсан уулзалтаас  Ria.ru-ийн хийсэн фото сурвалжлагыг толилуулж байна.

1

Владимир Путин,  Ким Жөн  Ун нарын хэлэлцээ гурван цаг гаруй үргэлжилсэн бөгөөд бараг хоёр цагт нь тэдний ганцаарчилсан уулзалт болсон байна.

© РИА Новости / Валерий Мельников

2

ОХУ-ын Ерөнхийлөгч, БНАСАУ-ын удирдагч нарын ганцаарчилсан уулзалт харилцан ойлголцсон, үр дүнтэй болсон гэж талууд мэдэгдсэн байна.

© РИА Новости / Алексей Никольский

3

“Бид хоёр орны харилцаа хамтын ажиллагааны түүх, өнөөгийн байдал болон  ирээдүйн хэтийн төлөвийн талаар авч хэлэлцэж чадсан” гэж В.Путин хэлсэн байна.

© РИА Новости / Валерий Мельников

4

Дээд хэмжээний уулзалтын гол сэдэв Солонгосын хойгийн нөхцөл байдлын тухай асуудал байсан бөгөөд В.Путин , Ким Жөн Ун нар  байдлыг сайжруулахын тулд юу хийх ёстой талаар саналаа солилцсон байна.

© РИА Новости / Алексей Никольский

5

Хоёр солонгосын харилцааг хөгжүүлэх, АНУ-тай харилцааг хэвийн болгох гэсэн Пхеньяны хүчин чармайлтыг Москва талархан хүлээж авч байгаа гэж В.Путин мэдэгдэв.

© РИА Новости / Алексей Никольский

6

Москва нь Солонгосын хойгийн цаашлаад Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаа гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч дахин нотлосон байна.

© РИА Новости / Алексей Никольский

7

Ким Жөн Ун хэлэхдээ, БНАСАУ болон ОХУ-ын харилцаа урагшлан хөгжиж байгаа нь зөвхөн хоёр улсын төдийгүй бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад онцгой ач холбогдолтой гэдгийг онцолсон байна.

© РИА Новости / Валерий Шарифулин

8

Уулзалтын үеэр Алс дорнодын дэд бүтцийн төслүүд, тухайлбал Солонгосын хойгийн өмнөд хэсгийг Транс-Сибирийн төмөр замтай холбох төслийн талаар хоёр орны удирдагч нар ярилцсан байна.

© РИА Новости / Валерий Мельников

9

ОХУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар БНАСАУ-ын удирдагчид мэдээлнэ гэсэн байна.

© РИА Новости / Алексей Никольский

10

Дээд хэмжээний уулзалтын  үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

© РИА Новости / Алексей Никольский

11

В.Путин хэлэхдээ, Хойд Солонгосын удирдагчийг “Нээлттэй, яриа хэлэлцээ өрнүүлэхэд сонирхолтой хүн” гэсэн байна.

© РИА Новости / Валерий Мельников

12

Хоёр удирдагчийн нүүр тулсан уулзалт дууссаны дараа хэлэлцээ өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилсэн байна.

© РИА Новости / Алексей Никольский

13

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар.

© РИА Новости / Валерий Мельников

14

Хоёр талын уулзалтын дараа Ким Жөн Ун Владимир Путинд солонгосын илд бэлэглэлээ.

© РИА Новости / Алексей Никольский

15

Түүхэн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа хоёр удирдагч  хүндэтгэлийн зоог барив.

© РИА Новости / Алексей Никольский