Д.АРИУН
Өмнөд Солонгосын KBS телевизээр Хойд Солонгосын лидер Ким Жон Уных байж болох автомашиныг Владивосток руу хүргэж байгаа бичлэгийг үзүүлсэн байна. Дүрс бичлэгт гарч байгаа хар өнгийн Maybach, Mercedes-Benz S class нь Хойд Солонгосын төрийн тэргүүний Ханойд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа хөлөглөж байсан машинуудтай адилхан байгааг тус телевиз мэдээлжээ.
Сэтгүүлчид автомашины араас дагаж Владивосток дахь Алс Дорнодын Холбооны их сургууль хүрсэн байна.
Харин РИА Новости агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт Алс Дорнодын Холбооны их сургуулийн нэгэн байранд болно гэсэн байна.
Мөн Өмнөд Солонгосын "Чосон Ильбо" сонинд Хойд Солонгосын удирдагчийн эмэгтэй дүү Ким Ё Жон айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар Владивостокт түрүүлж очсон гэж мэдээлжээ.
https://www.youtube.com/watch?time_continue=8&v=4fXquGJp6vMЭх сурвалж: zms.mn