Д.АРИУН
Kamikaze" дууны эзэн рэппэр өнгөрсөн бямба гариг /2019.04.20/-т XI гэсэн тоо бүхий медалийн зургийг жиргээндээ оруулж, “11 жил айхгүй хэвээрээ” хэмээн бичсэн байна. Энэ нь түүний мансууруулах бодисоос ангижирч, эрүүл саруул амьдрах замыг сонгосноос хойших хугацааг илэрхийлж байгаа аж. Өнгөрсөн жил тэрээр Coachella фестивалийн үеэр “Unity”, “Service”, “Recovery” гэсэн бичиг бүхий 10-ын тооны зурагтай медалийн зураг оруулж, арван жилийн ой болж байгаа талаар бичиж байжээ.
Эминем /жинхэнэ нэр нь Маршалл Маттерс/-ийн энэ жиргээ хагас сая шахам лайк цуглуулж, олон шүтэн бишрэгч нь түүнийг тэвчээртэй тууштай байгаад баяр хүргэсэн байна.
Эх сурвалж:www.zms.mn