Д.АРИУН

Шри-Ланкад  өнөөдөр /2019.4.22/ дахин халдлага гарсан байж болзошгүй талаар Reuters агентлаг мэдээлсэн байна.   Тус улсын Коломба хотод, ням гаригт халдлагад өртсөн сүмийн ойролцоо ачааны машин дэлбэрсэн байна. Саперчид тэсрэх бодисыг аюулгүй болгох гэж оролдож байх үеэр автомашин дэлбэрсэн хэмээн нүдээр харсан гэрч тус агентлагт ярьсан байна. Харин аюулаас хамгаалах байгууллагаас энэ талаар албан ёсоор тайлбар өгөөгүй байгаа гэдгийг дурджээ.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ны өдөр зочид буудлууд болон сүмд болсон найман цуврал дэлбэрэлтийн улмаас 290 хүн амь насаа алдаж, 500 гаруй хүн бэртэж гэмтсэн. Цагдаагийнхан цуврал халдлага үйлдэхэд оролцсон байж болзошгүй 24 сэжигтэнг саатуулаад байгаа юм.

https://www.youtube.com/watch?v=XaX7Fj0to7w&fbclid=IwAR34W4qF2SombGlz8h0xklYlArr8ZDtmzN2KaASo5LfFN613vnPzzGyKUXk#action=share

Эх сурвалж: www.zms.mn