-Орон нутгийн сэтгүүлчдийн мэдээлснээр буддын оюун санааны удирдагч уушигны халдвар авсан ажээ-
Д.ЭНХЭЭ
Төвдийн буддистуудын оюун санааны удирдагч XIV Далай лам Энэтэхгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай түүний хувийн нарийн бичгийн даргын ярьсныг The Hindu сонин эшлэн мэдээлжээ.
“Дарамсалад байхад Дээрхийн гэгээнтний бие чилээрхсэн. Сэргийлэх арга хэмжээ авч бид Дели хотыг зорьсон”хэмээн Далай ламын төлөөлөгч сонинд ярьжээ.
Түүний хэлснээр, өдгөө 83 настай буддистуудын оюун санааны удирдагчийн уушигны халдвар авсан болохыг эмч нар олж тогтоосон бөгөөд тэрээр Нью-Дели хотын нэгэн хувийн эмнэлэгт хэд хоног эмчлүүлэх юм байна. Гэхдээ Далай ламын биеийн байдал тогтвортой, түүнд эмнэлгийн шаардлагатай тусламж үзүүлж байгаа болохыг нарийн бичгийн дарга нь тэмдэглэжээ.
кр.ru сайтад бичсэнээр хэдийгээр нас өндөр болсон ч Далай лам нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, олон газар орноор аялдаг. Нэг удаа тэр НАТО-гийн албан байрыг Москвад нүүлгэж шилжүүлэхийг хүсч мөрөөддөг тухайгааөгүүлжээ. Түүний бодлоор ингэвэл оросууд хийгээд америкууд бие биенээ илүү сайн ойлгож, ойртоход тус дөхөм болох ажээ.
Эх сурвалж: zms.mn