Д.АРИУН
ОХУ-ын Челябинск мужийн Магнитогорск хотод орон сууцны байшинд ахуйн хийн дэлбэрэлт болсоны улмаас амь насаа алдсан хүний тоо нэмэгдэж долоо болсон ба 37 хүн сураггүй байгаа талаар мужийн Онцгой байдлын албаны эх сурвалжаас иш татан ТАСС агентлаг мэдээлсэн байна. Аврах албаныхан арван хоёр /зарим мэдээллээр 16/ хүнийг олсон бөгөөд тэдний долоо нь амь насаа алдсан байна. Харин хамгийн сүүлийн мэдээгээр нуранги дороос 11 сартай хүүхдийг олж амь насыг нь аварсан байна.
Ахуйн хийн дэлбэрэлт арванхоёрдугаар сарын 31-ний өглөө үүрээр /орон нутгийн цагаар/ болсон байна. Дэлбэрэлтэд өртөн нурсан 26 байранд 46 хүн амьдардаг боловч осол болох үеэр уг байр орчимд 120 гаруй хүн байсан гэдэг мэдээллийг албаныхан гаргаж, аврах ажиллагааг явуулж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин арванхоёрдугаар сарын 31-нд Магнитогорскт очиж аврах ажиллагааны явцтай биечлэн танилцаж, дэлбэрэлтийн шалтгааныг нарийвчлан шалгахыг үүрэг болгожээ.
Шинэ оны босгон дээр болсон эмгэнэлт ослын улмаас хохирогчдын дурсгалыг хүндэтгэж лхагва гаригт /2019.01.03/ Челябинск мужид гашуудал зарласан байна.