Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн  2018 оны  10 дугаар тогтоолоор “ЭМДС-гаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталлаа.Шинэчилсэн жагсаалтаар 173 ерөнхий нэршлийн 651 худалдааны нэрийн эмэнд  20-80 %-ийн, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 60 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмэнд 50-80 %-ийн хөнгөлөлтийг үзүүлнэ. Уг тогтоолыг 2018 оны 7-р сарын 16-ны өдрөөс мөрдөж эхэлнэ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар