Д.ЭНХЭЭ
БНХАУ – ын даргын орлогч Ван Цишань Санкт - Петербургийн олон улсын эдийн засгийн форум (ПМЭФ - 2018)– д доролцоно.
Энэ тухай даваа гарагийн хэвлэлийн хурал дээр БНХАУ – ын Гадаад явдлын яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан мэдээлсэн байна.
"ОХУ, Беларусь улсын засгийн газрын урилгаар БНХАУ-ын даргын орлогч Ван Цишаньтавдугаар сарын 24-29-нд эдгээр улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэрээр мөн Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцоно” хэмээн төлөөлөгч онцлов.
Тэрээр "Хятад, Оросын бүх талыг хамарсан стратегийн түншлэл, хамтын ажиллагаа түүхэн оргил шатандаа байна” хэмээн тэмдэглээд хоёр улс бүс нутгийн болон олон улсын асуудлаар нягт хамтын хамтхан ажиллахыг дэмжиж байна хэмээн нэмж хэлэв. “Глобал энх тайван, хөгжлийг дэмжихэд бид чухал хувь нэмэр оруулсан” хэмээн хяталын дипломат албаны төлөөлөгч онцлон тэмдэглэв.
"Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр тэр холбогдох арга хэмжээнд оролцож, хоёр талын харилцааны болон харилцан сонирхсон асуудлаар Оросын удирдлагатай уулзаж, санал солилцоно” хэмээн Лу Кан мэдэгдэв. "Одоо бид холбогдох асуудлаар оросын талтай нягт холбоо харилцаатай байна. Энэхүү айлчлал хоёр талын өндөр дээд түвшний харилцан айлчлалыг илүү хүчтэй болгож, бүх салбарын харилцан хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүх талыг хамарсан бидний хамтын ажиллагааны харилцааг улам илүү өндөр түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна” – хэмээн гадаад харилцааны байгууллагын албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.
Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум (ПМЭФ) 2018 оны тавдугаар сарын 24-26-нд болно. Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг дэлхийн хэмжээний эдийн засгийн яриа хэлцэл өрнүүлдэг гол талбарын нэг юм. Уламжлал ёсоор ажил хэргийн арга хэмжээнүүдэд гадаадын улс орны төр засгийн газрын тэргүүнүүд, олон нийтийн зүтгэлтнүүд, олон улсын байгууллагуудын болон томоохон компаниудын удирдагчид, дэлхийн хэмжээний шинжээч, судлаачид, мэдээллийн томоохон байгууллагуудын төлөөлөгчид оролцдог юм.
Эх сурвалж: www.polit.mn